Бидний тухай
“Жи Эй Ти И” ХХК нь 2006 онд Улаанбаатар хотын төвд дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий GATE рестораныг байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид анхнаасаа баримталж ирсэн үйлчилгээний өндөр стандартаа тууштай хадгалж, 20 жилийн тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд хоол үйлдвэрлэл, катеринг, кемпийн менежментийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болон өргөжсөн.
2015 оны 11 дүгээр сараас “Пасифик Рим Констракторс” ХХК-тай хамтран Өмнөговийн уул уурхайн бүсэд кемпийн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнээс хойш Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс болон Гашуунсухайт хилийн боомтын төслүүдэд кемпийн менежмент, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээний үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Өнөөдөр бид Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүд болон төрийн, хувийн хэвшлийн уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Завхан аймгийн Алдархаан суманд өөрийн мал аж ахуйг эрхэлж, 1,000 гаруй толгой хонь, ямаа өсгөн үржүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа махан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Манай 60 гаруй ажилтан Хүнсний технологийн политехник коллеж болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэхээс гадна тус сургуулиудын судлаачидтай хамтран ажилладаг.
Байгальд ээлтэй катеринг (Green Catering)
Бид хоол үйлдвэрлэл, катеринг, цэвэрлэгээ болон техник ашиглалт, засвар үйлчилгээний бүх үе шатанд байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлэхийг зорьдог. Мөн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулахад чиглэсэн ухаалаг хог хаягдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байна.
Орон нутгийн хамтын ажиллагаа
Бид үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа орон нутгийн захиргаа, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төслүүдэд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг эрмэлздэг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авах замаар тухайн аймаг, сумдын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг.
Аюулгүй байдал, чанарын удирдлага
- Хүнсний аюулгүй байдалХүнсний бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, боловсруулах болон гал тогооны эрүүл ахуйн үйл ажиллагаанд HACCP зарчмыг мөрдөж, дотоод болон хөндлөнгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.
- Хөдөлмөрийн аюулгүй байдалЗахиалагч байгууллага бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны (HSE) шаардлагыг мөрдөн ажилладаг. Ажилтан бүрийг шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа, танилцуулга сургалтад хамруулдаг.
- Дотоод хяналт, аудитХүнсний ханган нийлүүлэлт, цэвэрлэгээ, халдварын сэргийлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр тогтмол хяналт шалгалт хийдэг.
- Ариутгал, халдваргүйжүүлэлт, хортон шавжийн хяналтМэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран батлагдсан хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт болон хортон шавжийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
- Хүүхэд хамгааллын бодлогоАжилтнуудын ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих зорилгоор хүүхэд хамгааллын батлагдсан бодлого хэрэгжүүлдэг.